"Азийн цом 2024": Монголын баг өнөөдөр Шри Ланк, Тайландтай тоглоно

Х.Батсайхан
2024/03/29

3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай улсын баг өнөөдрөөс тэмцээнээ эхлүүлнэ.  В хэсэгт Тайланд болон Шри Ланк улсуудын багтай орсон эрэгтэй шигшээ баг өнөөдөр 14.40 цагаас Шри Ланк, 19.20 цагаас Тайландтай тоглоно. 

Шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, А.Ананд нар тоглоно. 

Харин эмэгтэй шигшээ баг С хэсэгт 15.35 цагаас Малайз, 18.30 цагт Филиппинтэй тоглох юм. Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна