Мексикт гарсан хүн амины хэргээр иргэд Линчийн шүүхийг сэргээж, дэлхийн нийтийг цочирдууллаа


Мексикийн Таско хотод уурлаж бухимдсан иргэд аллагад сэжиглэгдсэн эмэгтэйг зодож алсан хэрэг гарчээ. Олон нийт аллагад буруутай гэж үзсэн эмэгтэйг зодож, цагдаа нар хараад зогсож байгаа бичлэг олон улсад цацагдсанаар дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлүүд анхаарлаа хандуулсан байна.

Найман настай Камилла охин өнгөрсөн лхагва гарагт хөршийнхөө усан санд сэлэхээр ороод алга болжээ. Охины ээж тухайн өдөр “Охиныг нь барьцаалсан, сулласны хариуд мөнгө өг” гэсэн мессэж хүлээж авсныхаа дараа цагдаа дуудаж, охиныхоо орсон хөршийнхөө хашааг зааж өгөн, уг эзэмшилд нэвтэрч камерыг нь шалгахыг хүссэн ч хууль сахиулагчид хөдөлж өгөөгүй гэнэ.

Харин маргааш нь буюу  пүрэв гарагт орон нутгийн зам дээрээс охины цогцос олдсоноор уурлаж бухимдсан иргэд гудамжинд гарч ирцгээсэн аж.

Тэд эхлээд цагдаагийн газар руу очиж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэргийн эсрэг олигтой хүч гаргаж ажиллахаыг хууль сахиулагчдаас шаардаж, улмаар уг хэрэгт буруутай гэж сэжиглэсэн гурван хүн рүү дайрч, зэрлэгээр зодсон аж. Үүний улмаас эмэгтэй нь нас барсан бол хоёр эрэгтэй нь амьтай, голтой үлджээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.47
    2024/03/30

    Нэгдүгээрт танидаг хүн хоёрдугаарт авилга уриа

    Хариулах