ОУХМ Б.Гончигсүрэн Антальягийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Х.Батсайхан
2024/04/01

Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн Туркийн Анталья хотод болж өчигдөр өндөрлөлөө.  

Манай улсаас уг тэмцээнд 19 тамирчин өрсөлдсөнөөс  эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд VII, Б.Цогт-Очир V байр эзэлж, -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Нааранцэцэг мөн хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.  

93 орны 628 жүдоч хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн уг тэмцээний багийн дүнг Японы баг таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Франц 3 алт, нэг мөнгө, хоёр хүрэл, Канад нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар удаалжээ. Хоёр хүрэл медаль, хоёр шагналт байртай Монгол Улс 15 дугаарт бичигдэв.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.201
    2024/04/01

    Антальяагийн Жудогийн их дуулга тэмцээний шувтаргын таван жингийн өчигдрийн барилдааныг үзэж сониррлоо. Энэ их өрсөлдөөнтэй тэмЦээнээс медалын тавцанд шалгарч гарсан Гончигсүрэн, Наранцэцэг нарт баяр хүргье, баярлалаа. Урнаа, Сумьяа, Цагаанбаатар, Ням Очир, Түвшинбаяр нар байх үеийн монголын шигшээ баг их хүчирхэг байжээ. Өнөө үеийн шигшээ багийн тамирчдын ур чадвар тэд нараас хол дутуу байна, адилхан сургалтад байгаа атал яагаад өсөж хөгжихгүй байна вэ? Шигшээ багт олон жил суралцаж боловсорсон хэр нь, тэр хол газар нисэж очоод тэмцээнд оролцохдоо ганцхан барилдаад үзэгчдийн суудалд шилжин суучих юм. Нөгөө хариуцлага, шигшээгийн тамирчны үүрэг гэдэг хаа байна вэ, эрхэм спортын сайд Б.Бат Эрдэнэ гуай, та нэг хариу хэлнэ үү?.

    Хариулах
    • 24.84.24.195
      2024/04/01

      Unen ug shuu. Dalaaraa tsever savuulj bgaa MGL gesen tamirchid social aar neg garah bolloo