Р.Т.Эрдоганы нам сонгуульд ялагдал хүлээлээ

Х.Батсайхан
2024/04/01

Өчигдөр болсон Туркийн орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы Шударга ёс хөгжлийн нам ялагдал хүлээжээ. Энэ нь намын хувьд сүүлийн 20 жилд амссан анхны ялдаагдал болохыг хэвлэлүүд онцолж байна.

Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган ялагдлаа хүлээн зөвшөөрч, “Харамсалтай нь, 2023 оны тавдугаар сард болсон сонгуульд ялснаас хойш 10 сарын дараа болж буй энэ орон нутгийн ссонгуульд ялалтаа баталгаажуулж чадсангүй“ гэж тэрбээр өгүүлжээ. Тэрбээр ялаагдлыг ухамсартайгаар хүлээж авч, өөрсдөдөө шүүмжлэлтэй хандахаа илэрхийлсэн байна.

Орон нутгийн сонгуульд Ардын бүгд найрамдах нам ялж /саналын хуудасны 95 хувийг тоолоод байхад 37.3 хувийн саналтай/, нэг бус том хотын даргыг томилох эрхтэй болсон байна.

Тодруулбал, эрх баригччид Анкара, Станбул, Антальяя, Измир хотуудад ялагдаал хүлээсэн бол сөрөг хүчин 30 метрополис хотын 15-д нь, 21 мужийн төв хотыг удирдахаар болжээ. Түүнчлэн, гурван метрополитс хот, долоон мужийн төв хотыг курдын Дем парти нам удирдахаар болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна