Фү Жин: Монгол Улс газрын ховор элемент тээвэрлэх замаа Их Британиас биш, Хятадаас гуйсан нь дээр

2024/04/02

Манай урд хөрш БНХАУ техник, технологийн салбараа сүүлийн хэдхэн жилд үсрэнгүй хөгжүүлж чадсан нь газрын ховор элементийн зах зээлд нөлөөгөө тогтоосонтой салшгүй холбоотой. Тэд технологийн ноу-хауг дангаараа эзэмшихийн тулд газрын ховор элементийн экспортод квот тогтоох, гаалийн татварыг нэмэгдүүлэх зэргээр нөлөөгөө бататгаж ирсэн. Тэгвэл энэ салбарт шинэ тоглогч болж гарч ирэх зорилго өвөрлөсөн Монгол Улсад мөн ашиг сонирхлоо илэрхийлж, энэ салбарт хамтарч ажиллана, өөр улстай хамтруулах дургүй гэдгээ хэвлэлээр дамжуулан ил тод зарлаж эхэлжээ.  

Урд хөршийн Байду.ком цахим хуудаст нийтлэлч Фү Жин гэгч Монгол Улс газрын ховор элементийн тээвэрлэлтдээ гуравдагчтай хамтрахаас илүү БНХАУ-тай хамтарсан нь дээр гэсэн утгатай нийтлэл хэвлүүлжээ. “Монгол Улс газрын ховор элемент тээвэрлэх замаа Их Британиас биш, Хятадаас гуйсан нь дээр” гэсэн гарчиг бүхий уг нийтлэлийг орчуулан хүргэе.

"Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд газрын ховор элементийн баялгаа ашиглах томоохон шийдвэрийг гаргасан гэдгээ саяхан зарлалаа.

Газрын ховор элемент нь өндөр технологи, цэрэг арми, сэргээгдэх эрчим хүч болон бусад салбарт өргөн хэрэглэгддэг тул олны анхаарлыг үргэлж татсаар ирсэн бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй. Тиймээс энэ шийдвэр олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг зүй ёсоор татсан. Харамсалтай нь, Монгол Улс газрын ховор элементийн уурхайгаа худалдахаар шийдсэний дараа тээвэрлэх тохиромжтой замыг сонгосонгүй. Тэд газрын ховор элементээ дэлхийн зах зээлд хүргэх түншээрээ Их Британитай хамтран ажиллахыг сонгосон нь олон хүнийг гайхшруулж, зарим нэг эргэлзээ, маргааныг үүсгээд байна.  

Тодруулбал, Монголын энэ сонголт нь ухаалаг алхам биш, шилжүүлэн тээвэрлэхдээ Хятадтай хамтарч ажиллах нь зүйтэй гэж зарим нь шулуухан хэлж байгаа юм. 

Газрын ховор элементийн салбар 

Тиймээс Монголын Засгийн газар газрын ховор элементийн тээвэрлэлтийн талаар Хятадтай хамтран ажиллах боломжийг судалж эхэлжээ. Хятад улс газрын ховор ашигт малтмалын дэлхийн хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хувьд, энэ салбарт ажилласан арвин туршлага, нөөцийн давуу талтай. Хятадтай хамтран газрын ховор элементийг шилжүүлэн тээвэрлэх нь тээвэрлэлтийн зардал, эрсдлийг бууруулж, нөөцийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд тустай юм. 

Монгол Улсын Засгийн газар газрын ховор элементийн хүдэр шилжүүлэн тээвэрлэх түншээ сонгохдоо нухацтай бодож, төрөл бүрийн хүчин зүйлд тулгуурлан ухаалаг шийдвэр гаргаж, газрын ховор элементийн нөөцийг дээд зэргээр ашиглах, эдийн засгийн үр өгөөжтэй болгох шаардлагатай. Хятадтай хамтран ажиллахад зарим бэрхшээл, эрсдэл гарч болзошгүй ч Их Британитай хамтран ажиллахтай харьцуулахад сайн сонголт биш. Тиймээс Монголын төр мэргэжилтнүүдийн зөвлөгөөг нухацтай авч, анхааралтай сонгох хэрэгтэй".



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.159
    2024/04/02

    Үнэн шүү дээ, 2 хөрш уран, газрын ховор элементийн тээврийг нутгаараа дамжуулахгүй гэвэл тэгээд л дуусаа биз дээ. Хятад нүүрс авахгүй гэвэл, яах бэ

    Хариулах
  • 66.181.190.10
    2024/04/02

    дарамт үзүүлж бна

    Хариулах
  • 202.9.46.126
    2024/04/02

    Үнэн байдал ийм л байна.

    Хариулах