ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалт 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо болж, Монголбанкны Ерөнхийлөгч тэргүүтэй удирдлагууд оролцсон. Энэ үеэр олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүлийн зүгээс 2025 оны “Central Banker Report Cards” тайлангаар шилдэгт багтсан Төв банкны тэргүүнүүдэд үнэлгээний батламжийг нь гардуулан өглөө.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус тайлангаар “А-” үнэлгээ авч, дэлхийн шилдэг төв банкны удирдлагуудын нэгээр шалгарсан бөгөөд энэ үеэр батламжаа мөн гардаж авав.
“Central banker Cards-2025” үнэлгээний дэлгэрэнгүй тайланд:
“Б.Лхагвасүрэн нь 2019 оноос хойш Монголбанкийг удирдаж буй бөгөөд уул уурхайгаас ихээхэн хамааралтай, цаг уурын таагүй нөхцөлд өртөмтгий Монгол Улсын эдийн засагт тулгарсан сорилтуудыг амжилттай даван туулж ирлээ. Азийн хөгжлийн банкны таамаглалын дагуу уул уурхай болон хөдөө аж ахуйн салбаруудын өсөлт 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.6 хувиар өсөхөд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна. 2025 оны II улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 5.6 хувьтай байгаа нь эхний улирлын 2.4 хувийн сулхан өсөлтөөс огцом сэргэсэн үзүүлэлт болж байна. Харин инфляц долоодугаар сард 8.1 хувь болж буурсан нь сүүлийн найман сарын хамгийн бага үзүүлэлт болж буй бөгөөд энэ нь Монголбанк энэ оны гуравдугаар сард бодлогын хүүг 2 нэгжээр өсгөж, 12 хувьд хүргэсэн бодлогын үр дүн юм. Цаашид Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5 хувь хүртэл бууруулахыг зорьж байгаа тул энэ онд бодлогын хүүг дахин бууруулах бодлого баримтлах магадлал бага” гэжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус тайланд 2024 онд мөн “А-” үнэлгээ авч шилдэг 15 улсын төв банкны тэргүүнээр тодорч байсан бөгөөд энэ жил ийнхүү үнэлгээгээ баталгаажуулж байна.
Central Banker Report Cards тайланг 1994 оноос хойш жил бүр гаргаж ирсэн бөгөөд дэлхийн 100 гаруй улсын төв банкны удирдлагын үйл ажиллагааг дараах шалгуураар үнэлдэг. Үүнд:
Энэ жилийн хувьд “Central Banker Report Cards” тайланд дэлхийн 26 улс А+, А, А- үнэлгээ авч, дэлхийн шилдгүүдэд багтсан. Эдгээрээс 14 улс А- үнэлгээ авсан бөгөөд Европын Төв банкны тэргүүн Кристин Лагарде, Сингапурын Төв банкны Ерөнхийлөгч Чи Дер Жун,, Чехийн Төв банкны тэргүүн Але Мичи зэрэг дэлхийн томоохон төв банкнуудын удирдлагууд багтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.109
Батламж энэ мэт эрээн цаас энэ нөхөр гардах хооронд нь инфляци 10 % өсч, төгрөг жорлонгийн цаасаас ч хямд болооод… дэлхий даяар ханш нь унаж буй $ ганц Мнголд дүүлэн өсөөд 4000 -руу явж бна. Мнглбанкны Дампуурлыг нотолсон батламж наадах чинь биш үү? Сайн хар даа
Хариулах