Украин улс ОХУ-ын Ростов мужид агаараас цохилт өглөө

Zuv.mn
2 цаг 9 минутын өмнө

Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Ростов мужид агаараас цохилт өгчээ. Лента цахим хуудаст мэдээлснээр, агаарын довтолгоо тус мужийн Аксайск, Миллеровск, Чертковск, Целинск, Куйбышев, Тарасовска, Октябрьский, Мясниковск, Мартыновск, Матвеево-Курганск, Доны Ростов, Батайске, Таганрог, Новочеркасск, Каменск, Новошахтинскийг хамарсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Украины армийн довтолгоо орон нутгийн цагаар 20-ны орой 23.40 цагийн орчимд /Монголын цагаар өнөө өглөө үүрийн 04.40 цаг/ эхэлсэн бөгөөд агаарын долвтолгоог эсэргүүцэн хамгаалах систем ажиллаж, 10 онгоц хэлбэрийн дроныг устгасан ч удалгүй хоёр дахь ээлжийн дайралт эхэлсэн гэнэ.

Дайралтад барилга байшин, авто зогсоол өртөж, хохирол учирсан байна. Хэвлэлүүдэд дээрх довтолгооны улмаас хүн шархадсан гэсэн боловч одоогоор түүнээс илүү нарийн мэдээлэл тавиагүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна