Залилах гэмт хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

Т.Отгонсувд
2 цаг 27 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Telegram” платформ ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэй сэжигтэй этгээдийг өчигдөр /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна.

Уг этгээд нь оргодлоор 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр 1, нийт 52 удаа эрэн сурвалжлагдан олдож байсан бөгөөд 2023 оноос хойш 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжилсан. 

Сэжигтэй этгээдийг саатуулан оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.175
    54 минутын өмнө

    Би ч залилуулсан юм байна

    Хариулах