Домогт сансрын нисэгчид Москвад цуглана

Zuv.mn
3 цаг 12 минутын өмнө

ОХУ-ын Москва хотод байрлах Сансрын музейд энэ сарын 26-нд Монгол, Вьетнам, Куба, ОХУ-ын сансрын нисгэгч нарын уулзалт болох гэж байна. Энэхүү уулзалт нь ардын дипломат бодлого эхэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын форумын хүрээнд болж буй "Сансар огторгуй дахь бүтээлч түншлэл ба харилцан ашигтай хамтын ажиллагаа" хурлын нэгэн чухал арга хэмжээ болох юм байна.

Уулзалтад оролцох сансрын нисэгчид:

  • Фам Туан — Вьетнамын анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар;
  • Жүгдэрдэмидийн Гүррагчаа — Монголын анхны сансрын нисэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар;
  • Арнальдо Тамайо Мендес — Куба, Өмнөд Америкийн анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар;
  • Антон Шкаплеров — ОХУ-ын баатар, сансрын нисэгч, Олон улсын сансрын станцын экипажийн дарга, “Дуудлага” /«Вызов»/ киноны жүжигчин
  • Владимир Джанибеков — Сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар;
  • Александр Лавейкин — Сансрын нисэгч, ЗХУ-ын баатар.

ЗХУ нь ардын дипломат бодлогын хүрээнд холбоотон, найрсаг харилцаатай улсуудынхаа иргэнийг сансарт нисэх боломж олгож, хамтарсан судалгаа хийж байсан. Энэ хүрээнд Чехословак, Унгар, Болгар, Польш зэрэг олон улсын иргэнийг сансарт нисгэсэн ч тэдгээр улсууд нь өдгөө Европын холбоонд харъяалагдаж байгаа тул уулзалтад очихгүй бололтой.

Манай Улсын хувьд Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сард “Союз 39” хөлгөөр хөөрч 7 хоног ажилласнаар сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс болж байсан юм.  




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.194
    11 минутын өмнө

    Гүррагчаа сансарын нисгэгч биш, сансарын нисгэгчийг зүгээр л дагалдан ниссэн.

    Хариулах
  • 103.168.34.8
    1 цагийн өмнө

    EH odoogoor samsara hun nisgeegui baigaa biz dee Sansard ulsaa tuleelel nissenii huvid hureed irehed yaah l gej dee

    Хариулах