Г.Өсөхбаяр, Ж.Мөнхбат нар жүдогийн тамирчин Л.Отгонбаатарт байр амлаад өгөлгүй найман жил болжээ

Zuv.mn
2 цаг 15 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат одоогоос гурван жилийн өмнө МУГТ Э.Цэндбаатарт “Сузуки жимни” автомашин өгнө гэж хэлээд өгөөгүй билээ. Тэгвэл түүнээс ч өмнө буюу найман жилийн өмнө 2018 онд МУГТ Л.Отгонбаатарт байр өгнө гэж амлаад өгөөгүй болох нь мэдэгдлээ.

Улстөрчид амжилт гаргаж, нэр алдарт хүрсэн тамирчдад бэлэг сэлт амалдаг. Жирийн нэг бизнесмэн биш, улстөрч учраас ингэж амалснаараа тухайн улстөрчийн нэр хүнд өсөж, өөртөө ашиг гаргаж байдаг. Өөрөөр хэлбэл, улстөрчийн амлалт бол хоосон биш, тэр тусмаа Ж.Мөнхбатын хэлсэн шиг “Сайхан санасандаа л амласан, өгөх алба ч байхгүй” биш юм.

Жишээ нь, Ж.Мөнхбат Л.Отгонбаатарт 2018 онд байр өгч байгаагаа зарласан. Л.Отгонбаатар бол Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат бөх бөгөөд Ж.Мөнхбат 2020 онд Архангай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Л.Отгонбаатар өмнө нь энэ талаар ам нээж байгаагүй гэхээр Нутгийн бөхийг нь дэмжиж, дөмөгхөн тусалсан гэдгээр хэдэн санал авсан байхыг үгүйсгэхгүй.

Г.Өсөхбаяр аварга ч тухайн үед улс төрд орно гэж яригдаж байсан цаг. Сонгуульдаа нутгийн дүүгээ ашиглах санаа байсныг үгүйсгэхгүй. 

Тиймээс тамирчид амжилт гаргах үед нь ашигласан улстөрчид амлалтаа биелүүлэхгүй байгаа талаар мэдэгдэл хийх нь буруу биш юм.  Нэр хүн дээр тулгуурладаг улс төрчийн амлалтыг харин ч нэг их удахгүй зарладаг байвал зохилтой санагдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна