Анх тамхинаас гарах сонирхолтой хүмүүст зориулж үйлдвэрлэсэн гэх электрон тамхи нь сүүлийн үед огт тамхи татдаггүй өсвөр үеийн хүүхэд залуус дунд мода болон дэлгэрсэн нь санаа зовоож буй асуудал юм.
Тодруулбал, Электрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй төхөөрөмж юм. Электрон тамхи татаж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг бөгөөд учир нь утаат тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол дээрх төхөөрөмжийн хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай аж. Мөн дотоод орчинд татаж байгаа нь байнга татах зуршлыг бий болгож илүү хэмжээгээр никотинд хордон донтуулдаг байна.
Хэрэглээ хэт их байх үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь цусанд никотины хэмжээ ихсэж буйг илтгэх бөгөөд зүрх зогсох хүртэл аюултай гэдгийг албаныхан зөвлөсөөр байна.
Гэсэн хэдий ч хараа хяналтгүй худалдаа, зар сурталчилгаа зэргээс хамаарч сурагчдын дур сонирхол буурахгүй байгаа нь арай өөр зохицуулалт хэрэгтэй гэдгийг харуулж байна.
- Сурагчид электрон тамхиа ихэвчлэн сургуулийн ариун цэврийн өрөө, булан тохойд нууцаар татдаг-
Энэ талаар ЕБС-ийн сурагчид, “Электрон тамхины хэрэглээ 10 жилийнхэнд энгийн үзэгдэл болсон гэж хэлж болно. Багшдаа, сургалтын менежер, гэр бүлийнхэндээ баригдахгүй сургуулийн болон гэрийнхээ ариун цэврийн өрөө, камергүй булан тохойд суугаад татчихдаг” гэсэн юм.
Хэрэв багш сурган хүмүүжүүлэгчдээ баригдвал электрон тамхийг нь хурааж, эцэг эхэд нь хэлдгээс өөр ямар нэгэн арга хэмжээ авч чаддаггүй байна.
Эцэг эхчүүдийн зүгээс “Хүүхдүүддээ хангалттай зөвлөж мэдээлэл өгч байгаа ч ангийн хүүхдүүддээ уруу татагдахвий гэж ихээхэн айдаг. Сургуулийн ойр орчмын CU, GS25, энгийн хүнсний дэлгүүрүүдэд хүртэл худалдаалж байгаа нь тус төхөөрөмжийн хэрэглээ ихсэхэд нөлөөлж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи зарж, борлуулах хориотой гэсэн хуулийн заалт бий. Хүүхдүүд өөрсдөө авч чадахгүй бол мөнгө нэмж өгөн томчуудаар авхуулах, хүн гуйх зэргээр худалдан авалт хийдэг байна.
-2021 оны байдлаар 2.6 сая ширхэг электрон тамхийг импортоор оруулж иржээ-
Монгол Улсад 2019-2020 онд нийт 2047 ширхэг электрон тамхийг БНХАУ-аас импортолжээ. Харин 2021 онд урд хөршөөс нэг сая ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг электрон тамхийг импортолсон байна. Нийт 11 гаруй тэрбум төгрөгийн электрон тамхийг өнгөрсөн онд импортолсон ажээ. Товчхондоо 2019 онтой харьцуулахад хоёр жилийн хугацаанд электрон тамхины импорт 1300 дахин нэмэгдсэн байна.
ДЭМБ Засгийн газруудад хандан электрон тамхийг хориглохыг уриалсан ч одоог хүртэл манай улсад бүрэн хориглож, иргэд тэр дундаа залуучууд руугаа хандсан дорвитой үйлдэл хийгээгүй л байна гэж хэлж болно. Харин бусад улс оронд электрон тамхины эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа түгээхгүй байх, зөвхөн цөөн тоогоор импортлох, электрон тамхи үйлдвэрлэхийг хориглох эсвэл бүр электрон тамхи татахыг хуулиараа хориглосон байдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.28
Сэтгэцүүд.
Хариулах66.181.190.248
Bichelegin uzya
Хариулах122.201.19.99
Монголын ирээдүй л хэцүүднэ дээ!!! УИХ л хууль санаачлан монголын ирээдүйн төлөө биднээс илүү санаачлага дэвшүүлж ажиллана гэж их л амлаж гуйж гишүүд болоо биздээ!!!!! яагаад монголынхоо ирээдүйн төлөө санаа зовох хэрэгтэй баймаар даа !!!!!!
Хариулах