МУГТ Б.Чинзориг сонирхогчдын боксын Р4Р чансаанд багтжээ

Х.Батсайхан
2024/04/02

Мэргэжлийн бокст тамирчдыг жингийн ангиллаас хамааралгүй эрэмбэлдэг Р4Р чансаа байдаг билээ. Тэгвэл сонирхогчдын бокст ч ийм чансаа гаргадаг бөгөөд энэ сарын 1-нд шинэчлэгдсэн чансаанд МУГТ Б.Чинзориг 10 дугаар байрт эрэмбэлэгджээ. Чансааны эхний 10-т ОХУ-аас гурав, Узбекистан, Казахстанаас тус бүр хоёр, Франц, АНУ, Монголоос тус бүр нэг тамирчин багтсан байна.

Дэлхийн шилдэг сонирхогч боксчдын Р4Р чансаа (BoxRec 2024.IV.01)

1. Хасанбой Дусматов (Узбекистан) 

 2. Габил Мамедов (ОХУ) 

 3. Софьян Умиа (Франц) 

 4. Руслан Абдуллаев (Узбекистан) 

5. Сакен Бибосынов (Казахстан) 

 6. Джамал Харви (АНУ) 

 7. Всеволод Шумков (ОХУ) 

 8. Муслим Гаджимагомедов (ОХУ) 

 9. Асланбек Шымбергенов (Казахстан) 

 10. Чинзориг Баатарсүх (Монгол). 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна