Олимпын сорилгод орохоор “эргэж ирсэн” Э.Цэндбаатарын өрсөлдөгчид хэн бэ

Zuv.mn
2024/04/03

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос зөвшөөрөл авч, “Парис 2024” олимпын сорилгод оролцогчийг сонгон шалгаруулах дтоодын сорилгод өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Тэрбээр энэ зорилгоор эх орондоо ирж буй.

Тэгвэл олимпын сорилгод оролцох эрхийн төлөө түүнтэй өрсөлдөх манай шилдгүүд хэн байх талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Жүдо бөхийн дэлхийн шилдгүүдийн нэг Х.Балдбаатар нэгэнтээ сэтгүүлчийн “Олон улсын тэмцээн, дотоодын тэмцээний аль нь хэцүү вэ” гэсэн асуултад “Дотоодын тэмцээн хэцүү. Манайхан ч сайн шүү дээ. Эндээ юм хийгээд гараад ирвэл гадаадад гайгүй хүч үздэг юм” гэж хэлж байсан. Бокс ч ялгаагүй, дотоодын өрсөлдөөн ихтэй бөгөөд Э.Цэндбаатарыг олимпын сорилгод орох эрхээ амархан авна гэж хэлж болохгүй.

МБХ Италид болох олимпын эрхийн тэмцээнд эртнээс төвлөрч бэлдэх зорилгоор 2024 оны УАШТ-ээ 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан. Уг тэмцээний 57, 63.5 кг-ын жинд дараах боксчид эхний байруудад оржээ.    

57 кг-д

Д.Ганболд (Аврагч) спорт хороо- Алтан медаль.

Х.Энх-Амар (Алдар) спорт хороо - Мөнгөн медаль.

Х.Билгүүнсайхан (Алдар) спорт хороо - Хүрэл медаль.

Г.Лундаа (Хангарьд) спорт хороо - Хүрэл медаль.

63.5 кг-д

Т.Энхтөр (Хилчин) спорт хороо - Алтан медаль.

Б.Буяндалай (Хангарьд) спорт хороо- Мөнгөн медаль.

Ц.Мөнхбаатар (Хөвсгөл аймаг) - Хүрэл медаль.

О.Тулга (Алдар) спорт хороо- Хүрэл медаль.

Э.Цэндбаатарын одоо тоглож байгаа жингээс харвал 57 кг-д өрсөлдөх магадлал өндөртэй. Тэгэхээр Д.Ганболд, Х.Энх-Амар, Х.Билгүүнсайхан, Г.Лундаа нар Э.Цэндбаатарын гол өрсөлдөгч болох нь.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна