Олимпын эрхийн тэмцээнд оролцох Э.Цэндбаатар тэргүүтэй шилдгүүд

Х.Батсайхан
2024/04/08

Монголын боксын холбооноос олимпын эрхийн хамгийн сүүлийн тэмцээнд улсаа төлөөлж өрсөлдөх тамирчныг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг эрэгтэй гурав, эмэгтэй хоёр жинд зохион байгуулж, Тайландыг зорих тамирчдын нэрс эцэслэн тодорлоо. 

Сорил тэмцээний дүн

Эрэгтэй 

57 кг:

Гол өрсөлдөөн Азийн АШТ-ий медальт Г.Лундаа болон Азийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгөн медальт Алдар клубийн тамирчин Х.Энх-Амарын хооронд өрнөж, Х.Энх-Амар яллаа.

63.5 кг

ДАШТ-ий хүрэл, 2019, 2021 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга МУГТ Э.Цэндбаатар Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Буяндалай, Т.Энхтөр нарыг 3:2, 4:1 харьцаагаар ялж эрхийн тэмцээнд орох боллоо.

Эрэгтэй 71 кг

ААШТ-ий хүрэл медальт О.Бямба-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлтийг 3:23-оор хожив. 

Эмэгтэй 

57 кг:

Азийн аварга Т.Болортуул энэ оны улсын аварга/,Т.Номин-Эрдэнийг 4-1-ээр хожлоо

Эмэгтэй 54 кг:

ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал Э.Мичидмааг 5-0-ээр хожиж эрхээ авлаа.

Ингэснээр “Парис 2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 50 кг-д Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-ын жинд Э.Цэндбаатар, 71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д н.Далай, -92 кг-д н.Отгонболд, +92 кг-д Х.Бекнур, эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-ын жинд Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар оролцохоор боллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна