"Талын хөх чононууд" Камбожийн шигшээтэй нутагт нь тоглоно

Х.Батсайхан
2024/04/08

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбож улсын Олимпын төв цэнгэлдэхийн нээлтэд тус улсын шигшээ багтай тоглохоор болжээ. Тоглолт ирэх зургадугаар сарын 7-нд орон нутгийн цагаар 18.30 цагт товлогдсон байна.  Камбожийн хөлбөмөгийн холбоо энэ талаар мэдээлсэн байна.

Камбожийн үндэсний хамгийн том цэнгэлдэх болох Олимпын цэнгэлдэх хүрээлэн нь бүрэн засварт орж, суудлаа шинэчилж байгаа бөгөөд шинэчлэл нь одоогоор үргэлжлэн явагдаж байгаа аж. Тус улсын хөлбөмбөгийн холбоо цэнгэлдэхийг шинэчлэснээр олон улсын хэмжээний тоглолтуудыг урьд өмнөхөөс илүү олон удаа хүлээж авах амбийцтай байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөндөө олон нийтийг татан оролцуулах талаар ч багагүй хүчин чармайлт гаргаж байгаа аж. Тухайлбал, цэнгэлдэхийн суудал шинэчлэх загварыг хөгжөөн дэмжигчдийн саналаар сонгожээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна