"Парис 2024" олимпын эрх олгох 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн маргааш эхэлнэ

Х.Батсайхан
2024/04/11

"Парис 2024" олимпын 3х3 сагсанбөмбөгийн тэмцээний эрх олгох эхний тэмцээн маргааш Хонконгод эхлэх гэж байна. Тус тэмцээнд оролцох Монголын 3х3 эрэгтэй, эмэгтэй  шигшээ баг өнөөдөр Хонгконгийг зорилоo.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтсан бол эмэгтэй шигшээ багийн хувьд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар эх орноо төлөөлж байна.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ, нийт 16 баг өрсөлдөж, энэ сарын 14-нд эрхийн эзэд тодорно. 

Эрэгтэй багууд, хэсгийн хуваарилалт

Эрэгтэй багууд, хэсгийн хуваарилалт




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна