“Бишкек 2024”: Т.Тулга, Э.Бямбадорж нар алтан медалийн төлөө барилдана


Киргизстаны нийслэл Бишкек хотноо болж буй чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн АШТ-ий 65 кг-ын жинд барилдсан МУГТ Т.Тулга, 79 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Бямбадорж нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Э.Бямбадорж Узбекистаны А.Хасановыг 10:0, Т.Тулга Энэтхэгийн Р.Рохитыг 7:0-ээр хожсон юм.

Өнөөдөр манай таван бөх барилдсанаас ийнхүү хоёр нь финалд үлдсэн бол 57 кг-д З.Занабазар, 70 кг-д Ц.Чинзориг, 97 кг-ын жинд Ө.Батзул нар хагас шигшээ барилдааны үр дүнгээс шалтгаалж дагах барилдаан хийх эсэх нь шийдэгдэхээр байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна