Олимпын эрхийн тэмцээнд оролцож буй 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн тоглолтын хуваарь

Х.Батсайхан
2024/04/12

“Парис-2024” олимпийн эрх олгох эхний сорилго өнөөдөр Хонконгод эхэллээ. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багуудын тоглолтын хуваарийг танилцуулья. 

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр 15.55 цагаас Нидерланд, маргааш 15.55 цагаас Азербайжан, 17.20 цагаас Чилийн багтай тоглоно.

Харин эрэгтэй шигшээ баг өнөөдөр 16.45 цагаас Латви, 18.35 цагаас Египет, маргааш 16.20 цагаас Шинэ Зеландын багтай тоглох хуваарьтай байна. 

Багийн бүрэлдэхүүний хувьд, эрэгтэй шигшээ багт А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтсан ч сүүлд Э.Дөлгөөнийг орлож Ч.Ихбаярыг шигшээд дуудаад байгаа юм. Эмэгтэйчүүд харин Азийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээрээ /Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра/ тоглоно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна