UFC 300: Макс Холловей 600,000 ам.долларын урамшуулал хүртлээ

Х.Батсайхан
2024/04/14

Холимог тулааны хамгийн том холбоо UFC-ийн “UFC 300” тулааны үдэж АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөлөө. Холбоо тулааны үдэш бүрт шилдэг тулаан, шилдэг гүйцэтгэл гэсэн хоёр ангиллаар тус бүр 50,000 ам.долларын нэмэлт урамшуулал өгдөг уламжлалтай. 

Тэгш тоотой тэмдэглэлт үйл явдал гэдэг утгаар “UFC 300” тулааны үдэш уг урамшууллын хэмжээг 300,000 ам.доллар хүртэл нэмэгдүүлээд байсан бөгөөд хоёуланг нь Хавайн арлаас гаралтай тулаанч Макс Холловей хүртэж, 600,000 ам.долларын нэмэлт орлоготой болов. Тэрбээр Жастин Гейжиг тулааны сүүлийн секундэд нокаутаар ялсан юм. 600,000 ам.доллар нь монгол мөнгөөр 2.1 тэрбум орчим төгрөг юм. 

Александр Ракичийг нокаутаар ялсан Йери Прохазка мөн шилдэг гүйцэтгэлийн 300,000 ам.долларын бонусыг авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна