УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ойрын үед УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах хуулийн төслүүдээ эрэмбэлжээ. Улмаар УИХ-тай холбоотой гурван хуулийн төсөл, хөдөө аж, ахуйн салбартай холбоотой гурван хуулийн төсөл дээр нэмээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг ямартай ч тавдугаар сарын 15-нд багтаан баталъя гэдэгт санал нэгдсэн байна.
УИХ-тай холбоотой гурван хуулийн төсөл гэдэг нь УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай зэрэг хуулиуд бөгөөд эрх баригчид ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах, өөрсдөдөө үнэмлэхүй олонх биш байж мэдэх УИХ-ыг хэрхэн ажиллуулахаа үнэмлэхүй олонх байгаа энэ үед зураглаж байгаа агуулгатай. Харин Хөдөө ж, ахуйтай холбоотой гэдэгт малчдын нийгмийн асуудал, импортын гурилыг татвараас чөлөөлөх зэрэг хуулийн төслүүд орж байгаа юм.
Тэр дотроо гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг энэ сард багтаан батлахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна