Сэлэнгэ мөрөн үерлэж, ОХУ-ын Буриадын Иволгин /Эвлэг/ муж усанд автаж эхэллээ


ОХУ-ын Буриадын БНУ-ын Иволгин мужийн Сэлэнгэ мөрөнтэй ойр суурьшлын бүсүүд үерт автаж эхэлжээ. Усанд автсан байршлуудад Онцгой байдлын алба хаагчид ажиллаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн газраас иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна.

“Хөрш улсад /Монголд/ их хэмжээний цас орсон учраас үер болох магадал өндөр байсан. Тиймээс эртнээс л Сэлэнгэ мөрөн дээр суваг шуудуу, далан хаалт барих зэрэг ажлуудыг зохион байгуулж, эрсдлээс сэргийлж ажилласан” гэж Буриадын БНУ-ын Онцгой байдлын албанаас мэдээлжээ.   

Гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд шаардагдах материал, эд зүйлсэд зориулсан фонд үүсгэж, бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.92
    2024/04/15

    Иркутск хот буриадын нийслэл бишээ Ангар мөрөн урсдаг

    Хариулах