Ж.Чинбүрэн: Эмийн лаборатори нь лаборатори биш МУЗЕЙ болчихсон байна

С.Гандэлгэр
2024/04/17

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын эхэн хэсэг эмийн лабораторийн асуудлын хүрээнд явагдсан бөгөөд энэ үеэр түр хорооны дарга, УИХ-ын гишүүн, Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, "Эмийн лаборатори нь лаборатори биш музей болчихсон байна. Эм чанаргүй бол эмчилгээ чанаргүй. Эмч нар модон буутай дайнд морддог, цэрэг шиг байж болохгүй. Энэ дээр онцгой анхаараарай. Түр хороо сонсголоороо дамжуулан иргэд сонсох эрхийг олгож, энэ салбарт, эмийн лабораторийг яаж сайжруулах гэж байгаа талаар мэдээлэл авлаа. Баярлууштай нь ДЭМБ-аас С.Чинзориг сайд хариу авсан байна. Нотлогдсон байна. Тоног төхөөрөмж шинэчлэх боломж гарсан байна." гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.106
    2024/04/17

    Шинэ тоног төхөөрөмжтэй Биоангаахын шинжлэх ухааны судалгааны хүрээлэн шинээр барьж байгуулах цаг нь болсоон

    Хариулах