АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ногоон намаас нэр дэвшигч Жилл Стайн өчигдөр Сент Луис хотноо баривчлагджээ. Тэрбээр Палестиныг дэмжиж, Израилийг эсэргүүцсэн жагсаалд оролцож байх үедээ ийнхүү баривчлагдсан байна. Сонгуулийнх нь менежер Жейсон Колл нь мөн хамт баригдсан гэнэ. Цагдаа нар жагсаалын үеэр нийт 100 гаруй хүн баривчилсан аж.
Тэрбээр Газын зурваст болж байгаа дайныг эсэргүүцсэн оюутнуудын тайван жагсаалыг дэмжихээр очоод байсан ч жагсаал нь сүүлдээ хэв журмыг алдагдуулсан тул хууль хүчнийхэн арга хэмжээ авахаас арагагүй байдалд хүрсэн аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна