“The MongolZ” “ESL Pro league”-ийн хасагдах шатанд шалгарсан анхны Ази баг боллоо

Zuv.mn
2024/04/29

Мальта улсад болж буй 19 дэх удаагийн “ESL Pro league” тэмцээнд оролцож буй “The MongolZ” баг Б хэсгээс хасагдах шатанд шалгарч, лигийн түүхэнд ийм амжилт гаргасан анхны Ази баг боллоо. 

Азийн чансааг тэргүүлэгч манай баг хэсэгтээ дэлхийн чансааны тэргүүлэгчдийн нэг “G2 Esports”,  Team Falcons зэрэг хүчирхэг багуудтай хамт орсон ч ийнхүү хэсгээсээ гарах болзлыг биелүүлээд байна. Манай баг маргааш дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга “Team Vitality” багтай хэсгээ тэргүүлэхийн төлөө тоглоно.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна