​“Шэньжөү-17” хөлгийн баг эх дэлхийдээ эргэж ирлээ

Х.Батсайхан
2024/05/01

“Шэньжөү-17” жолоодлогот сансрын хөлгийн багийн гишүүд эх дэлхийдээ эргэж ирлээ. Багийн гишүүдийн суусан кампсул өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы нутагт газардсан байна. 


БНХАУ “Шэньжөү-17” хөлгийг өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр хөөргөсөн бөгөөд гурван нисэгч нь сансрын станцад ойролцоогоор зургаан сарын турш даалгавар гүйцэтгээд ирж байгаа юм. 

Тан Хунбо, Тан Шэнжие, Жян Шиньлинь нараас бүрдсэн багийн гишүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд буух ажиллагаа амжилттай боллоо гэж CMSA-ын мэдэгдэлд дурджээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна