АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшихээр горилж буй Д.Трамп хэрвээ сонгуульд ялалт байгуулбал ОХУ-д хоригдож буй сэтгүүлч Эван Гершковичийг суллана гэж амлажээ. Тэрбээр “The Wall Street Journal” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн бөгөөд өөр улсаас хамаарах асуудалд ингэж тгэлтэй хандаж байгаа нь уншигчдын анхаарлыг татсан байна.
“Ж.Байден бид хоёрын ялгаа гэвэл, би түүнийг суллаж чадна. Харин тэр чадахгүй” гэж тэрбээр хэлжээ. Мөн Эван Гершковичийг хамгийн зоригтой залуусын нэг гэж магтсан байна.
АНУ-ын сэтгүүлч Эван Гершкович нь 1991 онд АНУ-д төрсөн ч эцэг, эх нь ЗХУ-аас дүрвэж ирсэн еврейчүүд байжээ. Тэрбээр 2017 оноос ОХУ-ын “Москва таймс” сонинд ажиллаж байгаад өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-нд “АНУ-ын талд тагнуул хийсэн” хэргээр баригдсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна