БНХАУ-д хоёр хоног албан ёсны айлчлал хийх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотноо хүрэлцэн очжээ. В.Путины хувьд энэ удаагийн айлчлал нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноос нь хойших анхны гадаад айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улс бүх тал дээр өмнө нь хүрсэн ойлголцлоо бэхжүүлж, ахиулах зорилготой бөгөөд Украин болон Ойрхи Дорнод зэрэг анхаарал татсан олон асуудлаар санал солилцох юм байна. Худалдаа, аюулгүй байдал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна