Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Та бүхэндээ ээлжит дугаараа хүргэж байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн VIII тойрог буюу Баянгол дүүрэг
Нийслэлийн дүүргүүдээс АН-д хамгийн ээлтэй дүүргүүдийн нэг бол Баянгол. УИХ-д ч, Орон нутгийн сонгуульд ч ялалт байгуулж, засаглаж үзсэн дүүрэг. Гэсэн хэдий ч 2020 оны сонгуулиар БГД-ийн АН маш хүнд нөхцөлд орсон. Тодруулбал УИХ-ын сонгуулиар ганцхан С.Одонтуяа ялалт байгуулж, орон нутгийн сонгуулиар сөрөг хүчний үүрэг хүлээхээр болсон. Яг үүнтэй холбогдуулан БГД-ийг Ж.Ганбаатар "гартаа авчихсан" гэхэд хилсдэхгүй. Орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсныхаа дараа өөрийн хүн Ө.Сумъяабаатарыг засаг даргаар тавьж, дүүрэгтээ засагласан.
Гэсэн хэдий ч БГД-ийн АН сөрөг хүчний ажлаа маш сайн хийж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-д, Ж.Ганбаатарт, засаг дарга Ө.Сумъяабаатарт амар заяа үзүүлээгүй билээ.
Ардчилсан нам
Нэгэн цагт Баянгол дүүргийн эзэн нь хэмээгдэж байсан С.Эрдэнийн сүүлийн сонгууль байх магадлалтай. Нэгдүгээрт, 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж, зургаадугаарт эрэмбэлэгдсэн учраас БГД-ийн иргэд дахин итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй. Хоёрдугаарт өнгөрсөн хугацаанд болсон АН-ын талцал хуваагдал С.Эрдэнийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Тэгэхээр төрийн ордонд 12 жил заларч, УИХ, ЗГ-ын гишүүнээр ажиллаж байсан түүний улс төрчийн сүүлчийн нүүдэл энэ сонгууль байх магадлалтай гэсэн үг.
БГД-ийн Ардчилсан намд хэн ямар албан тушаал авахыг ч, хэн нэр дэвшихийг ч С.Эрдэнэ мэдсээр байгаа. Өөрийнхөө тавьсан дүүргийн намын дарга Н.Болдбаатарыг огцруулж шинэ хүн тавьсан нь ч бодит жишээ нь юм. Намын тамгаа өгөхдөө "БГД-ийн намаа өөрөө авна" гэдэг тохироо хийж байв. Тиймдээ ч УИХ-д нэр дэвшигчдийг С.Эрдэнэ шийднэ гэсэн үг.
С.Эрдэнэ БГД-т өөрөө нэр дэвшсэн дэвшээгүй өөрийнхөө хүмүүсийг сойно. Нэг жишээ нь АХХ-ны Б.Баттулга. Түүнийг УИХ-д сойх маш өндөр магадлалтай байгаа бөгөөд саяхан Ардчилсан хүчний холбооныхоо гүйцэтгэх захирлаар томилсон юм.
Ардчилсан хүчний холбоог С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй АН-ын томчууд Х.Баттулгыг сөргүүлэн байгуулж байсан. Өдгөө С.Эрдэнэ АХХ-г гартаа авсан бөгөөд саяхан С.Баярцогтын тэргүүлж байгаа "Гранд Монгол" фракид нэгдэхээ илэрхийлсэн.
Нэг хэсэг борооны дараах мөөг шиг амтай болгон нь АН-д фракц байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд нэгдэн нийлж, нэгдсэн том фракц байгуулж байгаа. Ерөнхийдөө сүүлийн үед С.Баяцогтын толгойлж буй "Гранд Монгол", Н.Ганибал тэргүүтэй УИХ-ын гишүүдийн толгойлж буй "Нэг Монгол", Х.Баттулгын толгойлж буй МоАХ гэсэн фракциуд зонхилж байна.
Өнгөрсөн сонгуулиар УИХ-д бие даан нэр дэвшсэн АН-ын дэд дарга П.Галиндэв ч бас нэр дэвшиж магадгүй гэх таамаг байна. Түүнд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших квот олдоогүй. Тиймдээ ч намын даргадаа "өсөрхөн" УИХ-д бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болонгоо алдсан. П.Галиндэвийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүн гэлцдэг. Сүүлд Н.Алтанхуяг ч, П.Галиндэв ч МоАХ-ыг буюу Х.Баттулгыг түшсэн. Түүний квотоор ч АН-ын дэд даргаар томилогдсон. Уг нь БГД-т нэр дэвшвэл олон нийтийн дэмжлэг авах өндөр магадлалтай. Гэсэн ч С.Эрдэнэ, П.Галиндэв нарын тооцоо дуусаагүй байгаа. Өмнөх сонгуулиар өөрийнх нь эсрэг ажиллаж, мулталсан учраас П.Галиндэвийг нэр дэвшүүлэх нь юу л бол.
Дараагийн нэрлэх улс төрч бол НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа. Мөн л С.Эрдэнэ УИХ-д сойж байгаа. Өнгөрсөн сонгуулиар УИХ-д нэр дэвших хүсэлтээ өгсөн ч түүнд мандат олдоогүй юм. Харин энэ удаад С.Эрдэнэ түүнийг нэр дэвшүүлэх бололтой.
Мөн НИТХ-ын төлөөлөгч байсан Л.Наратуяа, НИТХ-ын төлөөлөгч, Багахангай дүүргийн АН-ын дарга байсан Ц.Алтанцэцэг нар нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байна.
Монгол Ардын нам
Хамгийн түрүүнд нэрлэгдэх улс төрч бол Ж.Ганбаатар. УИХ-д хоёр удаа сонгогдож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаад Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т Уул уурхайн сайдаар томилогдсон.
Ирэх сонгуулиар нэр дэвших нь тодорхой. Тойргоо ч сайн усалсан. Харин БГД-ийн МАН-ын дотроо маш том хагаралтай байгаа. Энэ нь магадгүй АН-д ашигтай тусах магадлалтай. 2020 оны сонгуулиар БГД-ээс сонгогдсон МАН хоёр гишүүн болох Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар өнгөрсөн жилүүдэд дээд зэргийн түнжин муутай байсан. БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатар өнгөрсөн дөрвөн жил хэд хэдэн удаа огцорч, шүүхээр явж, амар заяа үзээгүй нь ч үүнтэй холбоотой. Ганц Х.Ганхуяг гэлтгүй БГД-ийн ИТХ-ын дарга Сэмжидмаатайгаа ч түнжин муу байгаа нь ерөнхийдөө БГД-ийн МАН дотроо хагаралтай байгааг илтгэнэ.
Түүний дараа нэрлэгдэх улс төрч бол Х.Ганхуяг. Залуу улс төрчийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон хууль тогтоомж дээр ажиллаж, батлуулсан. Дүүрэгтээ ч сайн ажиллаж, тойргоо хангалттай усалсан. Өнгөрсөн сонгуулиар хамгийн өндөр саналаар сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгээр нэрлэгдэнэ. Харин хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нь түүнд хасах оноо өгөх магадлалтай.
Банкны тухай хуулийг батлуулахад том нөлөөтэй оролцсон. Энэ нь ч банкны томчуудын дургүйцлийг хүргэсэн нь тодорхой. Мөн дүүргийн намын дарга Ж.Ганбаатар нь түүнийг нэр дэвшүүлэхгүй байх бүхий л арга аа хэрэглэж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Мэдээж дүүргийн намын дарга нь эсэргүүцвэл мандат олдох эсэх нь эргэлзээтэй. Гэсэх хэдий ч намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн намын дарга Д.Сумъяабазартай давгүй ойлголцолтой байгаа гэнэ.
Засаг дарга Ө.Сумъяабаатар бол шинээр нэр дэвших хамгийн магадлалтай хүн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүтэн ажиллаж чадаагүй ч, түүнийг тодорхой хийсэн зүйлтэй гэлцдэг. Ж.Ганбаатарын гарын хүн. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд өөр хүнийг засаг даргаар тавих боломж байсан ч шүүхдэн барин Ө.Сумъяабаатарыг үлдээсэн нь учиртай.
Дараагийн нэр дэвших магадлалтай хүн бол Б.Сэмжидмаа. Тойрог бүрт заавал эмэгтэй нэр дэвшигч байлгах бодлого барьж байгаа нь түүнд мандат олдох магадлалыг нэмэгдүүлж буй. Нөгөө талаар дүүргийнхээ намын дарга Ж.Ганбаатарын эсрэг явж, засаг дарга Ө.Сумъяабаатарыг хүртэл огцруулсан нь түүнд мандат олдох магадлалыг багасгаж байгаа. Сүүлд Ж.Ганбаатартай тодорхой ойлголцолд хүрсэн гэх мэдээлэл байгаа ч өөрөөс нь нэг урвасан хүнд итгэл хүлээлгэж УИХ-д нэр дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.150
2 namiin 2 emegtei n garah ym bn ,deer n Ganhuyg garaad ugnuu !
Хариулах122.201.31.175
С.Эрдэнэ бол Баянголчуудын цусыг нь сорж цаашлаад миний монголын иргэдийн цусаар гулгиж баяжсан шоронжсон хулгайч манай Баянголчууд энэ жил энэ хувалзад дунд хуруугаа гозойлгоно.Оргилын Ганбаатар ч хэрэггүй дүүрэг болгонд томоохон ТҮЦ ажиллуулдаг энэ нөхөр овоо хол явчлаа одоо жолоогий нь татнаа хө горьд боовнуудаа
Хариулах202.9.40.108
hovdiin urainhai avsan avgai hadam aavaa 17 udaa hutagal aldag hogiin hulgaich
Хариулах