ХАР ЖАГСААЛТ: Мятрашгүй ПОПУЛИСТ М.Оюунчимэг

Zuv.mn
2024/06/05

"Хар жагсаалт" УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн Х тойрог, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй М.Оюунчимэгийг онцолж байна.

Тэрбээр өмнө нь Чингэлтэй дүүргээс хоёр ч удаа УИХ-д сонгогдсон.  ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер, АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер хамгаалсан. Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч, “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байв.

М.Оюунчимэг Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хэвлэлийн төлөөлөгч, МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, МАН-ын НБД-аар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр 2016 онд анх удаа сонгогдож, улмаар Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. 2020 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан дардан намтартай улс төрч. 

Ер нь УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн байнгын хороо удирдана гэдэг том артайгийн илэрхийлэл. Фракцийн хувьд мэдээж МАН-д үеийн үед нөлөөтэй байсан Сү.Батболдын фракцид харьяалагддаг. 

М.Оюунчимэг УИХ-ын гишүүнээр ажиллах найман жилийн хугацаандаа өөрийн ургийн модоо угсарсан гэж болно. Төрийн өндөр албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий хүмүүсийг албан тушаалд томилуулдаг хүн гэлцдэг. 

Хамгийн тод жишээ бол ЗГХЭГ-ын хэвлэлийн албаны дарга байхдаа өөрийн хүү Б.Энхмөрөнг ЗГХЭГ-ын захиалгаар боловсролын зээлийн сангаас 22000 ам.долларын зээл авч гадаадад сургасан байдаг. Тэр хүү нь 30 нас ч хүрээгүй байхдаа буюу 2021 онд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар шууд томилогдож байв. 

Түүний угсарсан ургийн модны мөчир үүгээр дуусахгүй. Төрсөн ах М.Эрдэнэдалайг анх УИХ-ын гишүүн болсныхоо дараа АТҮТ-ийн хэлтсийн даргаар томилуулж байжээ. Түүнээс гадна өөрийн төрсөн эгчийнхээ хүүг 2016 оны сонгуулийн дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн газрын даргаар томилуулж байв. Мөн 2019 онд эгчийнх охин Монгол банкны хянан шалгагчаар томилогдож байсныг ч М.Оюунчимэгтэй холбож тайлбарлах боломжтой. 

Түүгээр зогсохгүй төрсөн дүү нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Салбарын эрхлэгч, төрсөн эгч М.Цэцгээ нь Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар томилогдож байсан нь бүгд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу М.Оюунчимэгийг гишүүн болсны дараагаас гэсэн үг. 

Түүнийг УИХ-д байгаа популист гишүүдийн нэг гэж улс төрийн хүрээнд ярьдаг. 


УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист гэхэд арай хэтэрнэ шүү. Айл өрхийн цэвэрлэх байгууламжийг жорлон гэж ойлгож болохгүй шүү.

Сангийн сайд Б.Жавхлан:

-М.Оюунчимэг гишүүний хэлж буйгаар улсын төсвөөр айлын хашаанд жорлон бариад тухайн айлд нь бэлэглээд явах юм байна л даа. Тийм зүйл байж таарахгүй. Улсын төсвөөр ийм хөрөнгө оруулалт хийж болохгүй. М.Оюунчимэг гишүүн та энэ саналаа буцааж татах нь зүйтэй.

Ер нь М.Оюунчимэг хоёр дахь удаагаа УИХ-д суусан болохоор ч тэр үү албан тушаалд дуртай болохоор ч юм уу УИХ болон ЗГ-ын халаа сэлгээ, томилгоо бүр дээр нэр нь яригддаг. 

Давхар дээлийн "дөнгө" тайлагдаж, УИХ-ын гишүүд сайдын албан тушаал хаших боломжтой болж, Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т салхи орох үеэр М.Оюунчимэг гишүүний нэр яригдаж л байв. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын суудал сулархад М.Оюунчимэг зүтгэсээр байгаад томилогдсон.  Түүнчлэн Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч солигдох үед ч түүний нэр яригдаж байв. 








Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.113
    2024/06/06

    Энэнд санал өгч болохгүй.

    Хариулах
  • 66.181.161.249
    2024/06/06

    Жорлон Оюунчимэг сонгогдох байхаа одоо тэгээд дамжаа ахиад эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед сахих ариун цэвэр гээд улсын төсөвт тусгаач эргүү дагз

    Хариулах
  • 66.181.179.73
    2024/06/06

    Заавал сонгох нь зөв Үнэнийг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэг үнэн юмдаа.

    Хариулах
  • 68.5.4.90
    2024/06/06

    Атаархагчид жөтөөрхөгчид

    Хариулах
  • 122.201.31.39
    2024/06/05

    Sejgiin Sejgiin zail

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/06/05

    MODON JORLONGOOSOO SALII GD HELJ UZEJ DAANCH ARDIIN NAMIINHAN SALAH DURGUI 100 JIL BOLLOOO HUURHIII

    Хариулах
  • 203.91.116.130
    2024/06/05

    сонгож болохгүй хүн

    Хариулах