Холимог тулааны энэ зуны гол үйл явдал болохгүй байж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Тулааны эзэд болох Конор МакГрегор, Майкл Чандлер нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэх байсан боловч цаг тулсан үед тодорхойгүй шалтгаанаар цуцалсан, өөр бас бус баримтууд байгаа нь ингэж үгших үнлдэслэл болсон байна.
Тодруулбал, Конорын хэд хоногийн өмнө Youtube дэх UFC холбооны албан ёсны сувагт оруулсан байсан М.Чандлертай хийх тулааны өмсгөлтэй бичлэг устгагдаж, ESPN телесуваг тулааны PPV эрхийг сурталчлахаа болжээ. Мөн түүнчлэн Майкл Чандлер бэлтгэлийн төвөө орхиж буцсан гэсэн мэдээлэл байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Конор МакГрегор гэмтэл авсан учир тулаан цуцлагдсан байж болзошгүй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна