3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн гран при”, эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 6-9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна.
“Дэлхийн гран при”-д насанд хүрэгчид болон залуучуудын шигшээ баг, “Их дуулга”-д “Улаанбаатар ММС энержи”, “Сансар ММС энержи”, “Завхан Сайнскор” баг улсаа төлөөлж оролцоно.
Эмэгтэй багуудын чансааг манай насанд хүрэгчдийн шигшээ баг тэргүүлж байгаа бол залуучуудын шигшээ тавдугаарт эрэмбэлэгджээ. Харин “Их дуулга”-ын чансааг дэлхийн чансааны №1 Сербийн “UB HUISHAN“ баг тэргүүлж, манай “Улаанбаатар ММС энержи” зургаад эрэмбэлэгдсэн байна.
“Улаанбаатар ММС энержи” баг 3х3 сагсанбөмбөгийн шинэ улирлыг өнгөтэй эхлүүлж хоёр долоо хоногийн өмнө зохион байгуулагдсан “ZHIJIANG CHALLENGER” тэмцээнд түрүүлсэн юм. Мөн тэрхүү тэмцээнд саяхан нэгдэж богино хугацаанд амжилт үзүүлж буй Завхан Сайнскор баг гуравдугаар байрт орсон юм.
Саяхан “SHANGHAI SURTAI” багт нэгдээд байсан үндэснй шигшээ багийн тоглогч А.Ананд “Сансар ММС энержи” багтайгаа энэхүү тэмцээнд ирж тоглохоор болжээ.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна