“ЧИНГИС ХААН” МУЗЕЙ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ АЗИД ЭХНИЙ 10-Т ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

Zuv.mn
2024/06/08

 “Чингис хаан” Үндэсний музейн нийт 11 мянга гаруй үзмэрийн 92 хувь нь эх үзмэр.

Монгол Улсын соёл, урлагийн салбарт сүүлийн 100 жилд өрнүүлсэн хамгийн том, түүхэн бүтээн байгуулалтын нэг бол “Чингис хаан” үндэсний музей юм. Учир нь, барилгын талбайн хэмжээгээрээ Азид эхний 10-т эрэмбэлэгдэж буй тус музейг “National Geographic”-гаас заавал зочлох 20 музейн нэгээр буюу соёлын орон зайгаар нэрлэсэн байдаг.

Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий “Чингис хаан” үндэсний музей есөн давхар, 22500 ам метр талбайтай. Музейг хоёр жилийн өмнө буюу 2022 онд ашиглалтад оруулснаас хойш 270 мянга гаруй хүн зочилсны 50 гаруй хувь нь бага насны хүүхдүүд байна. Тус музей Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн XX зуунд хэрхэн дахин сэргэсэн хүртэлх монголчуудын төрт ёсны түүхийг бүрэн илтгэх 4647 дэд элементээс бүрдсэн 11324 ширхэг үзмэртэй аж.

Түүнчлэн тус музей нь үзмэрийг судлан шинжлэх, сэргээн засварлах лаборатори, үзмэрийг аливаа эрсдлээс хадгалан хамгаалах системтэй бөгөөд өрөөний чийгшил, дулаан, агаар сэлгэлт зэргийг танхим бүрдээ тохируулах соёлын салбарын шилдэг бүтээн байгуулалтын нэг юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.23
    2024/06/10

    хэт мэдэгч олон болж дээ мэргэшсэн хүмүүс мэднэ дээ

    Хариулах
  • 103.212.119.48
    2024/06/10

    Энэ музей дотроос баахан шавар бурхны дүрсийг гаргаж хаях хэрэгтэй

    Хариулах