“The Mongolz” баг "YaLLa Compass 2024" тэмцээний аварга боллоо

Zuv.mn
2024/06/10

Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан Counter Strike 2-ын “YaLLa Compass 2024"  тэмцээнд The Mongolz баг түрүүлэн 200’000 долларын шагналын эзэд боллоо. Ийнхүү The Mongolz баг  S-Tier түвшний тэмцээнд анх удаа түрүүллээ.

Хагас шигшээ шатанд Данийн “Astralis” багтай гурван удаа нэмэлт цаг сунгасны эцэст хожин аваргын төлөө шалгарсан юм. Манай залуус аваргын төлөө Шведийн "Ninjas in Pyjamas" багийг 2:1 харьцаагаар хожсон байна. Тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор The Mongolz багийн тоглогч 910, финалын тоглолтын шилдгээр багийн ахлагч Blitz нар тодорлоо.

Б.Төгөлдөр



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.23
    2024/06/10

    сайн байна хүүхдүүд минь бахархаж байна монгол хүүхдүүд дэлхийд нэрээ гаргалаа

    Хариулах
  • 103.212.117.28
    2024/06/10

    Баяр хүргье. Мундаг хүүхдүүд.

    Хариулах