2023-2024 оны NBA-ын улирлын шигшээ цувралын гурав дах тоглолтод “Бостон Селтикс” багийн лидерүүд болох Жэйсон Тэтум, Жэйлэн Браун нар тус бүр 30 оноо аван 106:99 харьцаагаар хожин цувралыг 3:0-ээр тэргүүлж эхэллээ.
Харин талбайн эзэд “Даллас Маверикс” багийн лидер Кайри Өрвинг 35 оноо аван цувралын хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн боловч хожигдол хүлээлээ. Лука Дончич тоглолтын дөрөвдүгээр үеийн хоёр дах минутад зургаан алдаа аван тоглолтыг чөлөөлсөн юм.
Цувралын дөрөв дэх тоглолт монголын цагаар зургаадугаар сарын 15-ны өглөө 08.30 цагаас болно. Хэрэв “Бостон Селтикс” баг хожвол 18 дах аваргын тугаа ордондоо өлгөн хамгийн олон аваргатай баг болох юм.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна