Хөлбөмбөг: “Евро 2024” өнөө шөнө эхэлнэ

Б.Төгөлдөр
2024/06/14

“Евро 2024” хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн өнөө шөнө 03.00 цагаас эзэн баг Германы шигшээн эсрэг Шотландын багуудын тоглолтоор хөшгөө нээх гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд 24 орны багууд зургаан хэсэгт хуваагдан тоглох юм. Хэсгийн тоглолтууд зургаадугаар сарын 27-ныг хүртэл явагдаж, шөвгийн 16-ын тоглолтууд долоодугаар сарын 1-нээс эхэлнэ.

“Henri Delaunay” цомыг авах хамгийн өндөр магадлалтай багаар Франц нэрлэгдэж байгаа бол Герман болон Английн шигшээ багууд удаалж байна. Францууд хэдий 2000 оноос хойш Европын аварга болж чадаагүй байгаа ч сүүлийн хоёр удаагийн ДАШТ-ний финалд хүрсэн амжилт нь тэднийг энэхүү тэмцээний “фаворит” болгож байна. Мэдээж тэмцээний онцлох баг бол өдгөө 39 настай супер од Кристиано Роналдогоор удирдуулсан Португалын шигшээ баг юм

Б.Төгөлдөр



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна