Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын гарьд М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдож, цолоо хураалгасан билээ. Ингэснээр наадмын тавын даваанаас эхлэн түүнд унасан бөхчүүд огшиж, шинэ цолтнууд мэндлэх нөхцөл бүрдээд байна.
Улсын начин Бүрнээгийн Баянмөнх
Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, Ховд дэвжээ, “Хүч” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийн он удаан жил барилдсан хөдөлмөр нь талаар өнгөрсөнгүй. 1988 онд төрсөн, 36 настай тэрбээр 2014 онд Баян-Өлгий аймгийн наадамд аймгийн начин Н.Мустафаг давж түрүүлэн аймгийн арслан цол хүртэж, 2019 онд Ховд аймгийнхаа баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожийг давж түрүүлэн хурц чимэг нэмээд байсан тэрбээр ийнхүү улсын начин болж байна.
Улсын харцага Эрдэнбатын Даш
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, “Түшээт ханы аварга” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш улсын харцага цол хүртэхээр болж байна. 1992 онд төрсөн, энэ жил 28 настай түүнийг нэгэн үе улсын наадамд түрүү, үзүүрт барилдах бөхийн нэгээр нэрлэж байв.
Улсын заан Сүхбаатарын Сүхбат
Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Бөх билэгт” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх Сүхбаатарын Сүхбат улсын заан цол хүртэхээр боллоо. 2022 онд Архангай, Дундговь аймгийн наадамд дараалан түрүүлж аймгийн хурц арслан болоод 2023 оны Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр дөрөв, улсын заан Д.Анараар тав, улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа даван начин цолыг алгасан " Улсын харцага " цолыг хүртсэн тэрбээр М.Бадарчийн цолыг хурааснаар аймгийн арсланггаас шууд улсын заан цолд хүрсэн ховор амжилтын эзэн болж байна.
Улсын арслан Ц.Бямба-Отгон
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Нутгийн буян” группын бөх Цэдэнсодномын Бямба-Отгон 2022 онд аймгийн заанаас шууд улсын харцага, 2023 онд улсын харцагаас шууд улсын арслан цол хүртсэн ховор амжилтыг үзүүллээ.
Түүнчлэн, М.Бадарч гарьдад наймын даваанд унасан Ховд аймгийн Буянт сумын харъяат, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэсэнд тооцогдож, “Үлэмж бадрах” чимэг хүртэхээр болов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.116
Bymbaotgon odoo oligtoi yvahgui l sanagdaj bn , zaalnii hed heden barildaand mun ch archaagui bsndaa, , Dash bol tertee tergui hucheeree tsol ahah zaluu !
Хариулах