Евро 2024: Бүх цаг үеийн хамгийн хурдан гоолыг оруулсан Недим Байрами гэж хэн бэ

Zuv.mn
2024/06/16

Германд болж буй ЕАШТ-ий Итали-Албанийн тоглолтын үеэр тус тэмцээний хамгийн хурдан гоолын дээд амжилт шинэчлэгдэв. Албанийн шигшээгийн Недим Байрами 32 дахь секундэд гоолддож энэ амжилтын эзэн болсон юм. Түүний талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.

Недим Байрами Швейцарийн “Грасхопперс” багийн академийн “бүтээгдэхүүн” бөгөөд  2017 оны хоёрдугаар сард багтайгаа мэргэжлийн гэрээ байгуулж байжээ. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 4-нд Швейцарийн Супер лигт анхны тоглолтоо “Туна” багтай хийсэн байна. Тэрбээр гарааны бзрэлдэхүүнд багтаж, бүтэн тогложээ. Гэхдээ эхний улиралдаа гурван тоглолтод л орсон аж.

15 наснаасаа Швейцарийн нас, насны шигшээ багт дуудагдаж, Европын АШТ-ий урьдчилсан тоглолтуудад оролцож байсан ч шигшээ тэмцээнд шалгарч байгаагүй гэнэ. 2021 оноос Албанийн шигшээд тоглох болжээ. Швейцарь, Албанийн хос иргэншилтэй. Одоо Италийн "Сассуоло" багт тоглодог.  

ЕАШТ-ий хамгийн хурдан гоолын эзэд 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна