Эмэгтэй гүйгч 1000 км замыг 12 өдөрт туулжээ

Б.Төгөлдөр
2024/06/16

Хэт холын зайн гүйлтийн тамирчин 52 настай Натали Дау Тайландаас Сингапур хүртэл 1000 километр замыг 12 өдрийн турш гүйн бариандаа оржээ.

Түүний 1000 километрын гүйлтийн зорилго нь сайн үйлсийн төлөө хандивийн мөнгө цуглуулах байсан ба Н.Дау зорилгодоо ч хүрч 37.000 ам.доллор цуглуулан охид, эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхэд дэмжин, манлайлах чадварыг хөгжүүлэхэд тусалдаг “GRLS” буяны байгууллагад хандивласан байна.
Зургаан хүний бүрэлдэхүүнтэй туслах баг Н.Даутай хамт явсан ба тэд өдөрт 84 км замыг туулж байв. Өдөрт хоёр цаг л унтаж, +39 хэмийн халуунд 12 өдрийн турш гүйн бариандаа орсныхоо дараа Н.Дау “Намайг үүнийг хийж чадна гэдэгт олон хүмүүс итгээгүй” хэмээн ярилцлага өгсөн юм.

Б. Төгөлдөр



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна