Өчигдөр орой 22.00 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант суманд хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх харамсалтайгаар амь насаа алдсан.
Тодруулбал, МАН-ын нэр бүхий нэр дэвшигчийн ухуулагчаар ажилладаг П.Отгонбаатар гэгч нь согтуугаар удаа дараа очиж агсам тавьж, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг хоолой тус газар нь өшиглөж, хүнд гэмтээснээс үүдэж хүний алтан амь эрсэдсэн юм.
Тэгвэл МАН-аас дөнгөж сая УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшиж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон хэрэг гарсанд харамсаж байна.
Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй П.Отгонбаатар нь УИХ–ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан. Тиймээс нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн, эргүүлэн татах шийдвэрийг гаргалаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.242
нүглийн сав нь дүүрэн гэдэг энэ байх. төрийн сүлд өршөө. монголчууд хэрэв түүхээ мэддэгсэн бол чухам энэ нутагт төрийн сүлд бүтээгдсэн юм шүү дээ. ЭНЭ НУТГИЙН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ САЙН МЭДЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ
Хариулах202.21.125.66
УЛС Л ЮМ БОЛ ТӨРИЙН АЖИЛ ЯВДАГААРАА ЯВЖ СОНГУУЛЬ БОЛДОГООРОО БОЛНО.ЭНЭ ХЭРЭГ БОЛ ЭЗЭН БИЕТЭЙ АЛУУРЧИН НЬ ТОДОРХОЙ ХЭРЭГ.БАРИГДСАН ХЭРЭГТЭН ЯЛАА ҮҮРЭХ НЬ ГАРЦААГҮЙ.АЛ ГЭЭД АЛУУЛААД, ЗАХИАЛГА ӨГСӨН БИШ.ЕР НЬ МАНАЙ ИРГЭД АРД , ТӨРИЙН СОНГУУЛЬ БОЛОХООР ИНГЭЖ ТАЛЦАЖ МУУДДАГАА БОЛЬЦГОО... БОДЛОГЫГ НЬ ЯРЬ, АЛСАН АЛУУЛСАН 2 АЛЬ АЛЬ НЬ ИНГЭЖ ГИШҮҮН НЭРТЭЙ ЭНЭ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ АЛАЛЦАЖ ҮХЭЛДЭЖ АМЬ НАСАА ЭРХ ЧӨЛӨӨ АЛДАТЛАА ЗҮТГЭДЭГ БАЙНАА.ХИЧНЭЭН ХООЛОЙД ТУЛСАН АЖИЛ БАЙСАН Ч ХҮН АМЬДРАНА, АМЬД ЯВНА ГЭДГЭЭ Л ОЙЛГО.ХИЧНЭЭН ТОМ ДАРГА САЙД БАЙСАН Ч ТЭР ХҮН ЧИНИЙ ЭЗЭН БИШ, АМЬДРАЛЫН БАТАЛГАА ЧИНЬ БИШ ЧАМ ШИГ Л НЭГ ХҮН, ЯАХАВ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БАЙГАА НЬ ЯГ ЭНЭ ҮЕД ЧАМААС ӨӨР БАЙХ.АМЬДРАЛАА, АМЬ НАСАА ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ҮГҮЙ ХИЙЖ НЭГ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯВНА ГЭДЭГ ОЙГЛОТ БООЛЫН НИЙГМИЙН ОЙЛГОЛТ, ӨӨРТӨӨ ЭЗЭН БАЙ АРД ТҮМЭЭН.
Хариулах66.181.161.42
Энэ нөхөр бас генерал шаачихсан аан анд Хүүк ууг нь овоо өөд нь татлаа даан ч татавч доошогоо явдаг заяа нь хаячихсан мудак байна хөөш чамд төрийн алба таарахгүй нь чиний өмнөөс тэр согтуу толгой хүн аллаа чи алах ч байсан юм бил үү?.Одоо наад генерал менералаа буцаагаад Хүүк найздаа өгчихөөд өөрөө донгио царайлаад адуучин юм уу? хоньчин бол чиний царай угаасаа энэ натурын царай байгаа шүү.Шоронгийн хулгар болсноос адуучин болссон нь чамд хамаагүй дээр баяртай надад маш харамсалтай байна УИХ гишүүн болчихсноор бодож явсан байх хөөрхий юун гишүүн хүний амиар энэ суудлыг авах аваас чи өөрөө жинхэнэ лалараараа эргэнэ монголын төрөөс чимээгүйхэн явчихаа андаа
Хариулах202.9.40.115
Ene Saidiin Yued - Heden Tsereg Yhsen bilee Odoo hardaa iimel baina !
Хариулах202.9.40.115
iim Evgui Songuul hiih herge baina u ?
Хариулах202.9.40.115
iim Songuul hiih herge baina u ? da
Хариулах59.153.113.79
МАН ийн ухуулагч нь хүн алаад АН ын ухуулагч нь хүчэн хийгээд аймаар ч юм болж байна даа
Хариулах