NBA: “Бостон Селтикс” 18 дахиа түрүүллээ

Zuv.mn
2024/06/18

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөө цувралын тав дахь тоглолт өнөөдөр Бостон хотод болж, талбайн эзэн “Бостон Селтикс” өрсөлдөгч “Даллас маверикс”-ийг буулгаж авснаар цувралд 4:1-ээр илүүрхэж, ҮСБХ-ны аваргаар 18 дахь удаагаа тодорлоо. Ингэснээр тэд адилхан 17 удаа түрүүлээд байсан “Лос Анжелес лейкерс”-ийг гүйцэж, лигийн түүхэнд хамгийн олон аваргалсан баг болж байна. 

Цувралын сүүлийн тоглолтод Жейсон Тэйтум 31 оноо авч гол баатраар шалгарчээ.  

НБА

Плей-офф

Шигшээ

Тав дахь тоглолт 

Бостон – Даллас 106:88 (28:18, 39:28, 19:21, 20:21)
Зургадугаар сарын 18, 08.30, «TD Garden»
Бостон
Тейтум (31 + 8 самбар + 11 о.д), Браун (21 + 8 самбар + 6 о.д), Холидэй (15 + 11 самбар), Уайт (14 + 8 самбар), Хорфорд (9 + 9 самбар) – Хаузер (8), Порзингис (5), Притчард (3), Корнет (0), Бриссетт (0), Михайлюк (0).
Даллас
Дончич (28 + 12 самбар + 7 бөмбөг таслалт), Ирвинг (15 + 9 о.д), Д. Жонс (10), Гэффорд (6), Вашингтон (4) – Грин (14), Экзам (4), Харди (3), Лайвли (2), Клебер (2), Пауэлл (0), Проспер (0), Хардуэй (0), Лоусон (0).
«Бостон» 4-1-ээр хожив.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна