Өнөөдөр өндөрлөсөн Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны шигшээ тоглолтын шилдэг тоглогчоор “Бостон селтикс”-ийн хамгаалагч Жейлен Браун шалгарлаа. Аваргын төлөөх цуврал таван тоглолтод тэрбээр дунджаар 20.8 оноо, 5.4 самбараас авалт, 5.0 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлттэй тоглосон нь багийн лидер Жейсон Татумд хүрэхгүй. Гэхдээ эсрэг багийн лидер Лука Дончичийг сайн хамгаалж, ердөө 44 хувьтай довтлуулсан нь шилдгээр нэрлэгдэх гол хүчин зүйл болжээ.
Тэрбээр шагнал авах үеэр хэлсэн үгдээ “Би энэ шагналыг багийн анд Жейсон Татумтай хуваалцаж байна“ гэж хэлсэн байна.
“Бостон селтикс” “Даллас маверикс”-тай хийсэн цувралд 4:1-ээр хожиж, 18 дахь удаагаа аваргалсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна