Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны шинэ тоглогч сонгон шалгаруулах ёслолын хоёрдугаар тойргийн сонголтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Өчигдөр Бруклинд явагдсан эхний тойргоос онцлох гэнэтийн бэлэг бараг гарсангүй. “Атланта” драфтын №1-ээр довтлогч Заккария Ришасег, “Вашингтон” №2-оор төвийн тоглогч Алекс Саррыг авна гэдэг нь тодорхой болсон байсан.
Харин хоёрдугаар тойргийн №55-аар “Лос Анжелес лейкерс” баг Леброн Жеймсийн хүү Бронни Жеймсийг сонгосон нь хамгийн чих сортойлгом мэдээ болов. Ингэснээр лигийн түүхэнд анх удаа аав, хүү хоёр нэг багийн өмсгөлтэй талбайд гарч тоглох боломж бүрдэж байгаа юм.
ҮСБХ телевизүүдтэй ойрын хугацаанд 75 тэрбум ам.долларын гэрээ зурахаар бэлдэж байгаа бөгөөд үүний тулд зодог тайлах дөхөж буй Леброн Жеймсийн медиа потенциалыг 2-3 жил дээд түвшинд барих шаардлагатай байгаа. “Лейкерс”-ийн сонголт үүнтэй холбоотой байж болохыг шинжээчид үгүйсгэхгүй байна.
Дашрамд, Леброны хоёр дахь хүү Брайс Жеймс наад тал нь 2026 онд, охин Жури Жеймс наад зах нь 2033 онд драфтад нэрээ дэвшүүлэх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна