Олимп, дэлхийн аварга Такуто Отогуро Монголд ирлээ

Zuv.mn
2024/07/05

Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга Такуто Отогуро бэлтгэл хийхээр Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Тэрбээр 1998 онд төрсөн, энэ жил 26 настай бөгөөд 2015 онд 17 настайдаа өсвөрийн дэлхийн аварга болж, 2018 онд 20 насандаа Унгарын Будапештэд болсон ДАШТ-д 20 настайдаа анх түрүүлэн, “Токио 2020” олимпын наадамд 65 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм.

Энэ жинд манай МУГТ, ОУХМ Т.Тулга барилддаг бөгөөд багш Б.Баттулга нь Т.Отогурог авчрах ажлыг зохион байгуулсан юм байна.

Манай Т.Тулга олимпын наадамд барилдах эрхээ авсан, жингийнхээ гол өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байгаа билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна