Өнөөдрөөс эхлэн ТАВ хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Х.Есү
2024/07/10

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15 өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Монгол Улсын Бүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амардаг.

Үүний дагуу энэ жилийн наадмаар долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна.

Иргэд та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан оролцохыг анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна