Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зохицуулалтаар долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд аймгуудын наадам зэрэг зохион байгуулагдах ёстой байдаг.
Энэ дагуу аймгийн наадмууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд таван аймаг, дүүргийн наадам дуусаж, шинэ цолтнууд тодорчээ. Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийг танилцуулья.
Багахангай дүүрэг
Увс аймгийн Түргэн сумын бөх аймгийн начин Г.Цоггэрэл түрүүлж, арслан цолтой боллоо. Түүнтэй Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага Б.Ганзолбоо үзүүрлэв.
Баянхонгор аймаг
Аймгийн заан Э.Өлзийбаяр түрүүлж, сумын заан Б.Бат-Эрдэнэ үзүүрлэжээ.
Налайх дүүрэг
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, цэргийн заан Х.Наранбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат, аймгийн начин Д.Төртогтох үзүүрлэсэн байна.
Дундговь аймаг
Дундговь аймгийн харъяат, аймгийн арслан Н.Амгаланбаатар түрүүлж, хурц арслан болсон бол сумын заан Х.Чойжилсүрэн үзүүрлэж, аймгийн заан болов.
Өмнөговь аймаг
Аймгийн арслан М.Буяндэлгэр түрүүлж, сумын заан Ч.Лхагвасүрэн үзүүрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна