С.Гал-Эрдэнэ: Гурванбулаг сумаас азарганы түрүү, айраг хүртсэнд баяртай байна

Zuv.mn
2024/07/11

Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд түрүүлсэн Нандин халзан азарганы эзэн, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Сэрээтэрийн Гал-Эрдэнийн сэтгэгдлийг хүргэж байна.

Тэрбээр “Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Жаргалын Элбэгсайхан ахдаа баярлалаа. Түүний унаган адуу байгаа юм. Тодруулж гаргаж ирсэн найзууддаа баярлалаа. Богдын хурд галынхандаа баярлалаа. Тод манлай уяач Сашкагийн Эрдэнэбат ахдаа баярлалаа.

Азарганы уралдаанд Дамбын Хишигжаргалын азарга бас айрагдлаа. Гурванбулаг сумаас наадмын түрүү, айраг авлаа, сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.