Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа тун удахгүй эхлэнэ.
Тус даваанд ам авсан байдлыг танилцуулбал:
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр - Архангай аймгийн Тариат сумын харьяат, Цэргийн заан Ө.Батсуурийг,
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь - Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Аймгийн заан О.Мөнх-Ирээдүйг,
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс -Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, Аймгийн харцага Ж.энхбаатарыг,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр - Төв аймгийн Баян сумын харьяат, Аймгийн арслан Д.Батсүхийг,
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай - Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Аймгийн арслан Ч.Энхмөнхийг,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Аймгийн начин Х.Балжиннямыг,
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын арслан Д.Ганхуяг - Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьат, Аймгийн арслан Т.Довчинсэмбээг,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Аймгийн арслан Д.Бмябасүрэн,
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон - Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Аймгийн арслан П.Хүрэлбаатарыг,
Завхан аймгийн Нөмрөг сумын харьят, Улсын гарьд М.Баяржавхлан - Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын хаьяат, Цэргийн арслан Г.Жамбалдоржийг,
Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын гарьд Д.Рагчаа - Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Э.Мөнхжаргалыг,
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, Аймгийн заан Б.Бадамдоржийг,
Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших - Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Аймгийн заан С.Доржпаламыг,
Завхан аймгийн Идэр сумын харьяат, Ш.Жаргалсайхан - Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан Ц.Төмөрцоожийг,
Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ - Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Э.Дашдэмбэрэлийг,
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан - Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Аймгийн арслан Б.Түвшинтөгсийг,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр - Булган айгийн Сайхан сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганбаатарыг тус тус амлаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна