Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгууд гарааны зурхай руугаа хөдөллөө.
Энэ жилийн наадмын соёолон насанд 217 соёолон уралдуулахаар бүртгүүлсэн байна. Эдгээрээс шүдлэгээ, сэрвээний хэмжилт хийх болон хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг шалгасан бөгөөд тодорхой тооны морьд хасагдаж, 160 соёолон уралдахаар болсон байна.
Мөн өнөөдөр дааганы уралдаан болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна