Дархан аварга Н.Батсуурь: Таван настайгаасаа зодог өмсөж, мөрөөдлөө биелүүллээ

Zuv.mn
2024/07/13

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, дархан аварга цол хүртсэн Н.Батсуурь өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан монголчуудынхаа өглөөний мэндийг эржээ. 

Тэрбээр "Өглөөний мэнд. Баяр хүргэсэн хүн болгонд баярлалаа. Баярлаагүй хүн бүхэнд баярлалаа. Дархан аварга хэмээх эрхэм цолонд хоёргүй сэтгэлээр 5 настайгаасаа зодог өмсөж мөрөөдлөө биелүүлэлээ. Баярлалаа" гэсэн байна. 

Тэрбээр наадмын үзүүр түрүүнд Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын харъяат улсын залуу арслан Б.Орхонбаярыг барьц тавилцах мөчид хавирч даван төрийн их баяр наадамд дөрөв дэхь удаагаа түрүүлсэн билээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.86
    2024/07/17

    Батсуурь маш муухай жудаггүй этгээд . Ийм бүдүүлэг балмад бөхөнцөрийг ард түмэн хайрлахгүй байгааг ойлгодоггүй дүнкүү. Ард түмэн Н. Батсуурь, А.Сүхбат хоёроос бусад бүх аваргуудаа хайрлан дээдэлдэг ш дээ тэд бол жинхэнэ аваргууд...

    Хариулах
  • 66.181.183.91
    2024/07/16

    Оюунболд допинг энэ тэр гээгүй бол ямар юмны дархан байхав дэ

    Хариулах
  • 66.181.183.91
    2024/07/16

    5 наснаас зодог шуудаг өмссөн гэсний оронд бөх гэж хэлд орсон эсвэл хүйгээ атгаж төрсөн гэвэл бүр гоё сонсогдох юм бн хахаха

    Хариулах
  • 176.2.0.236
    2024/07/15

    5,6 ийн даваанд Батсуурь дэндүү жудаггүй зан гаргасан. За яах вэ цолны эрэмбэ гэж байна байх ч болно. Гэхдээ харьж яваа аваргыг барилдаан эхлээгүй , өрж эхлээгүй байхад хавсарч унагаад. Барилдах боломжгүй бэртэл авчихаад байхад нь Пүрэвсайхан зааныг амлаад ёстой урд хожид үзээгүй л үйл явдал боллоо до.

    Хариулах
  • 66.181.187.94
    2024/07/13

    Дархан аварга цолтой үхэх нь үнэн. Дархан аваргын дайтай барилдаж чадахгүй нь бас үнэн.

    Хариулах
  • 95.115.54.224
    2024/07/13

    umhi lalar er huni judaggui har mal uhsen hatsanih awarga

    Хариулах