Монголын тамирчид “Парис 2024” олимпын наадамд амжилт гаргах боломжоо алдаж хохирсон тохиолдол дахин гарлаа. Өмнө нь Монголын боксын холбоо мэдүүлгээ хоцроосноос олимпын эрхийн нэг тэмцээндээ оролцож чадаагүй бол энэ удаад МҮОХ-ы үйл ажиллагаанаас болж буудлага спортын ОУХМ Н.Баяраа, О.Есүгэн нар хохирох нөхцөл үүсээд байна.
Яг юу болов
Нэр дурдагдаад буй тамирчид болох ОУХМ О.Есүгэн, ОУХМ Н.Баяраа нар хоёул хийн гар бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд олимпын эрх авчээ. Н.Баяраа энэ оны нэгдүгээр сард Индонезийн Жакарта хотноо болсон буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, О.Есүгэн түүнээс өмнө эрхээ авчээ.
Дүрэм журмаараа бол хийн буудлагын аль нэг дасгалд эрх авсан тамирчин нөгөө хоёр дасгалд улсаас нь өөр тамирчин нэмж эрх аваагүй тохиолдолд өрсөлдөх эрхтэй байдаг аж.
Тодруулбал, Н.Баяраа, О.Есүгэн нар хийн бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд эрхээ авснаараа 10м хийн урт буу 10м хийн холимог /Н.Баяраа, О.Есүгэн нар орохоор төлөвлөж байжээ/ төрөлд өрсөлдөх боломжийг /Монголоос дээрх хоёр дасгалд өөр буудагч эрх аваагүй учир/ олж аваад байсан аж.
Олимпод оролцох тамирчдын нэрс, төрлийг Үндэсний олимпын хороо нь Олон улсын олимпын хороо руу илгээж, баталгаажуулдаг. Энэ дагуу Монголын буудлагын холбоо МҮОХ-нд зохих мэдээллийг өгч, МҮОХ ч ОУОХ руу мэдүүлгээ явуулсан байна.
Ингээд буудлага спортын тамирчдын мэдүүлэг авах хугацаа энэ сарын 8-наар дуусгавар болж, ОУОХ олимпод оролцохоор баталгаажсан тамирчдын нэрс, оролцох зай төрлийг зарлатал манай хоёр тамирчны нэр зөвхөн олимпын эрх авсан 50 метрийн гурван байрлалаас буудах төрөлд л байсан бөгөөд гол найдлага тавьж байсан 10 метрийн хийн урт буу, 10 метрийн холимог төрөлд байсангүй.
Ингээд Монголын буудлага спортын холбоо, эрх авсан тамирчид сандарч МҮОХ-той холбогдож эхэлсэн боловч шийдвэртэй арга хэмжээ авахдаа хойрго хандаж, улмаар “Олон улсын буудлагын холбооноос олгосон квотын дагуу тамирчдыг Олимпын наадамд оролцуулах баталгаажуулалтыг МҮОХ-ноос албан ёсоор хугацаанд нь илгээсэн. Тамирчид гар буу болон урт бууны төрөлд “Парис-2024” олимпын наадамд оролцоно” гэсэн мэдэгдлийг албан ёсны пэйж хуудастаа оруулсан байна.
Монголын буудлага спортын холбоо Олон улсын буудлага спортын холбоотой холбоо барьж, МҮОХ, ОУОХ-нд хамаарах асуудал болохыг олж мэдчихээд байхад ийм хандлага гаргасан аж.
Түүгээр зогсохгүй “Тамирчдынхаа оролцох зай төрлийн мэдээллийг албан бичгээр гаргаж өгөөгүй” хэмээн буруутгасан гэдэг мэдээллийг эх сурвалж өгсөн юм.
МҮОХ ямар чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага вэ
МҮОХ бол ОУОХ-той харилцах эрх бүхий Монгол Улс дахь цорын ганц байгууллага. Олимптой холбоотой асуудал гарвал энэ байгууллага л ОУОХ-той хаарилцаж, эрх ашгийг нь хамгаалах ёстой.
МҮОХ-ны эрхэм зорилгод:
Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй, түүнчлэн, албан ёсны мэдэгдэлдээ тамирчин хасагдсан биш, оролцох төрөл нь хасагдахаар болчихоод байгаа учрыг ч гаргаж тайлбарлахгүй байгаад хэргийн учир байна.
Олимпод тамирчдаа оролцуулах, ингэхдээ байгаа боломжийнхоо хүрээнд аль болох олон тамирчин, олон төрөл зайд өрсөлдүүлж, өндөр амжилт гаргах нь МҮОХ-ны үүрэг. Гэтэл энэ үүргээ мэдэхгүй, мэдэн будилсан алин болох нь мэдэгдэхгүй байдлаар хэрэгжүүлэлгүй тамирчдыг хохироосон нь хачирхалтай.
Өөрөөр хэлбэл, МҮОХ-г чиг үүрэг, зорилгынхоо эсрэг ажиллаж байна гэж үзэж болохоор байгаа юм.
Мэдүүлгийг алдаатай илгээсэн гэгдээд буй МҮОХ-ны ажилтан нь хийн бууны дасгалд нэг зайд эрх авсан тамирчин нөгөө хоёрт буудах боломж байдгийг мэддэг, “Токио 2020” олимпод ч энэ чиг үүргээрээ ажилласан туршлагатай ажилтан гэсэн мэдээлэл бидэнд байна. Гэхдээ, хэргийн гол учир нь буруутан хайхад бус, тамирчин, цаашлаад Монгол Улсын эрх ашиг хохирох болчихоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.216
МОХ ны удирдлага ажиллаж чадахгүй байна. 4 жилд нэг удаа олимпын материал бүрдүүлэхдээ дутуу бүрдүүлжээ. МОХ - баячуудын зугаа цэнгээний газар биш шүү
Хариулах